1 Тэгтэл Елиша—ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН айлдахдаа “Маргааш яг өдийд Самарийн дааман хаалган дээр нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр зарах болно” гэж байна гэв.
2 Хааны гарын түшмэл хүн Бурханы хүнд хариулан,—Үзэгтүн, ЭЗЭН тэнгэрт цонхнуудыг хийсэн ч ийм юм байж болно гэж үү? гэжээ. Тэгэхэд Елиша—Үзэгтүн, чи үүнийг өөрийн нүдээр үзэх боловч чи үүнээс идэхгүй гэж хэлэв.
3 Дааман хаалганы үүдэн дээр уяман өвчтэй дөрвөн хүн байжээ. Тэд нэг нэгэндээ—Яагаад бид үхэх хүртлээ энд суух ёстой юм бэ?
4 Хэрэв бид “Хот уруу орцгооё” гэвэл хот дотор өлсгөлөн болсон тул бид тэнд үхэх болно. Хэрэв бид эндээ суувал мөн л үхнэ. Иймээс арамейчуудын хуаран уруу явцгаая. Хэрэв тэд биднийг амьд үлдээвэл бид амьдрах болно. Хэрэв тэд биднийг албал бид үхэх л болно гэлцэв.