Хаадын Дэд 9:1-6 АБ2004

1 Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд—Бүсээ ууцаараа бүсэлж, гартаа энэ тостой савыг барьж, Рамот-гилеад уруу яв.

2 Чи тэнд очоод, Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод, дотогш орон, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон, дотоод өрөө уруу дагуулан орогтун.

3 Тэгээд тостой саваа авч, толгой дээр нь тос цутган, “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж хэлэгтүн. Дараа нь хаалгаа онгойлгоод, зугтагтун. Битгий хүлээ хэмээв.

4 Ингээд эш үзүүлэгчийн зарц болох тэр залуу Рамот-гилеад уруу явжээ.

5 Түүнийг ирэхэд, харагтун, цэргийн ахмадууд сууж байв. Тэрээр—Ахмад аа, танд хэлэх үг надад байна гэв. Иехү—Бидний хэнд нь юм бэ? хэмээн асуухад тэрээр—Ахмад аа, танд гэв.

6 Иехү босоод, гэрт ороход тэрээр түүний толгой дээр тос цутган, түүнд—Израилийн Бурхан, ЭЗЭН айлдахдаа “Би чамайг ЭЗЭНий ард түмэн болох Израилийн хаан болгон тосоллоо.