Хаадын Дэд 9:4-10 АБ2004

4 Ингээд эш үзүүлэгчийн зарц болох тэр залуу Рамот-гилеад уруу явжээ.

5 Түүнийг ирэхэд, харагтун, цэргийн ахмадууд сууж байв. Тэрээр—Ахмад аа, танд хэлэх үг надад байна гэв. Иехү—Бидний хэнд нь юм бэ? хэмээн асуухад тэрээр—Ахмад аа, танд гэв.

6 Иехү босоод, гэрт ороход тэрээр түүний толгой дээр тос цутган, түүнд—Израилийн Бурхан, ЭЗЭН айлдахдаа “Би чамайг ЭЗЭНий ард түмэн болох Израилийн хаан болгон тосоллоо.

7 Иезебелийн гарт үрэгдсэн Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдийн цусны болон ЭЗЭНий бүх зарц нарын цусны өшөөг Би авахын тулд чи өөрийн эзэн Ахабын гэрийг цохигтун.

8 Учир нь Ахабын бүх гэр мөхөх ёстой. Израиль дахь боол ч бай, чөлөөт ч бай бүх эрэгтэй хүмүүсийг Би Ахабаас таслах болно.

9 Би Ахабын гэрийг Небатын хүү Иеробоамын гэртэй адил, мөн Ахиагийн хүү Баашагийн гэртэй адил болгоно.

10 Ноход Иезреелийн нутагт Иезебелийг идэх бөгөөд хэн ч түүнийг оршуулахгүй” гэж байна гэв. Тэгээд тэрээр хаалгаа онгойлгон зугтав.