Хаадын Дэд 9:9-15 АБ2004

9 Би Ахабын гэрийг Небатын хүү Иеробоамын гэртэй адил, мөн Ахиагийн хүү Баашагийн гэртэй адил болгоно.

10 Ноход Иезреелийн нутагт Иезебелийг идэх бөгөөд хэн ч түүнийг оршуулахгүй” гэж байна гэв. Тэгээд тэрээр хаалгаа онгойлгон зугтав.

11 Иехү эзнийхээ зарц нар дээр ороход нэг нь түүнээс—Бүх юм зүгээр үү? Тэр галзуу яагаад чам уруу ирсэн юм бэ? гэж асуув. Тэрээр тэдэнд—Та нар хүнийг болон түүний ярьсныг мэднэ шүү дээ гэв.

12 Тэд—Энэ чинь худал. Бидэнд одоохон хэлээч гэсэнд Иехү—Тэрээр надад ингэж, ингэж яриад, “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж хэлсэн билээ гэв.

13 Тэгэхэд тэд яаравчлан, хүн бүр өөрийн хувцсаа авч, Иехүгийн хөлийн доор гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн,—Иехү бол хаан гэцгээв.

14 Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израильчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-гилеадыг хамгаалж байлаа.

15 Харин Иорам хаан Арамын хаан Хазаелтай тулалдаж байхдаа арамейчуудаас олсон шархаа эдгээхээр Иезреел уруу буцаж ирсэн байлаа. Иймээс Иехү—Хэрэв та нарын санаа ийм байгаа бол, Иезреелд дуулгахаар хэн ч оргох юм уу хотыг орхин явж болохгүй хэмээв.