Хабаккук 1:2-8 АБ2004

2 ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж,Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ?Би Тан уруу “Хүчирхийлэл!” хэмээн ориловч,Та аврахгүй юм.

3 Ямар учраас Та надад гэм бурууг үзүүлж,юунд бузар мууг харуулна вэ?Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл миний өмнө байж,эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна.

4 Тиймээс хууль нь үл тоогдож,шударга ёс нь хэзээ ч мөрдөгдсөнгүй.Учир нь бузар муу хүмүүс зөвт хүмүүсийг хүрээлдгээс болж шударга ёс гаждаг юм.

5 Үндэстнүүдийн дунд хар! Ажиглацгаа!Алмайр! Гайхагтун!Учир нь та нар сонссон ч итгэж чадахааргүй нэгэн зүйлийг Би та нарын өдрүүдэд хийж байна.

6 Үзэгтүн. Догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна.Тэд өөрийн бус газрыг эзэгнэхээр дэлхийн энгээр жагсан урагшилдаг.

7 Тэд сүрдмээр, аймшигтай ард түмэн.Тэдний шударга ёс болон эрх мэдэл нь өөрсдөөс нь үүссэн билээ.

8 Тэдний хөлгүүд нь ирвэснээс ч хурдан,үдэш гардаг чононуудаас ч гярхай.Тэдний морьтонгууд тэртээх алсаас давхин ирж байна.Тэд залгихаар дайрах бүргэд мэт элин халина.