Хабаккук 2:4-10 АБ2004

4 Харагтун, бардам нэгний хувьд, доторх сэтгэл нь зөв бус байдаг юм.Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна.

5 Тэрээр дарсанд хууртан, ихэрхэг болж, зүгээр ч тогтож суудаггүй.Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүслээ ихэсгэж,үхэлтэй адил хэзээ ч ханаж цаддаггүй.Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан,бүх ард түмнийг өөртөө хураана.

6 Тэд бүгдээрээ түүний эсрэг доог тохуу хийсэн дуу дуулж,түүнийг доромжлон, үг цухуйлган,«Өөрийн бус юмыг өсгөж,өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхийлөлтэй еэ!Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгүй гэж үү?

7 Чамд зээлдүүлэгч нар гэнэт босож,чамайг сэгсрэгчид сэрэхгүй гэж үү?Үнэхээр чи тэдний олз нь болно.

8 Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учиртэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд бүгд чамайг тонох болно.Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэнхүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.

9 Гамшиг сүйрлийн савраас аврагдаж,өндөрт үүрээ засахын тулд гэр орондоо ёс бусын олз ашгийг хураагч хүн хөөрхийлөлтэй еэ!

10 Олон ард түмнийг мөхөлд хүргэснээрээчи өөрийнхөө гэрт гутамшигт зүйлийг дуудаж,чи өөрийнхөө ч эсрэг нүгэл үйлдэж байна.