1 Шигионотод нийцүүлсэн эш үзүүлэгч Хабаккукийн залбирал.
2 ЭЗЭН, Таны талаарх мэдээг би сонссон бөгөөдби сүрдэн эмээж байна.ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж,энэ үед тэдгээрийг мэдүүлээч.Хилэгнэх үедээ өршөөлөө санаач.
3 Бурхан Теманаас морилон ирж,Ариун Нэгэн Паран уулаас заларна.СелаТүүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин,дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.
4 Түүний туяа нь нарны гэрэл мэт юм.Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөдТүүний хүч чадал нууцлагдсан.