Хабаккук 3:3-9 АБ2004

3 Бурхан Теманаас морилон ирж,Ариун Нэгэн Паран уулаас заларна.СелаТүүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин,дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.

4 Түүний туяа нь нарны гэрэл мэт юм.Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөдТүүний хүч чадал нууцлагдсан.

5 Түүний өмнө тахал явж,араас нь сүйрэл гамшиг дагадаг.

6 Тэрээр зогсож, газрыг хэмжсэн.Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон.Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв.Түүний замууд үүрдийнх юм.

7 Кушаны майхнуудыг зовлон нөмөрч,Мидиан газрын майхнуудын хөшгүүд чичирч байхыг би харлаа.

8 Та морьдоо хөлөглөн авралын тэрэгнүүдээрээ ирсэн ньгол мөрнүүдэд уурссандаа,эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү?ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнэсэн юм уу?

9 Таны нум татагдаж,цээрлүүлэлтийн саваанууд амлагдан бэлтгэгдсэн.СелаТа дэлхийг гол мөрнүүдээр хагалан хуваав.