1 Дариус хааны хоёр дахь жилийн зургадугаар сарын эхний өдөр ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ирж, айлдсан нь—
2 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ ард түмэн «Цаг нь болоогүй. ЭЗЭНий өргөөг барих цаг нь ч болоогүй» гэдэг”.
3 Тэгээд ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан ирж айлдсан нь—
4 Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад гоёмсог гэртээ суух нь та нарын хувьд цаг нь мөн гэж үү?