Хосеа 10:1-6 АБ2004

1 Израиль бол саглагар усан үзмийн мод юм.Тэр өөртөө зориулан үр жимсийг гаргадаг.Түүний жимс ихсэх тусам тэр илүү их тахилын ширээнүүдийг бүтээв.Түүний газар нутаг элбэг дэлбэг болох тусам тэрээр ариун баганануудыг илүү сайнаар босгов.

2 Тэдний зүрх нь итгэлгүй.Одоо тэд өөрсдийн гэм бурууг үүрэх ёстой.ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж, ариун баганануудыг нь эвдэх болно.

3 Үнэхээр одоо тэд “Бид ЭЗЭНийг хүндэтгэдэггүй учраас бидэнд хаан байхгүй.Хааны хувьд гэвэл, тэр бидний төлөө юу хийж чадах вэ?” хэмээх болно.

4 Тэд зөвхөн үгийг л хэлж байна.Зохисгүй тангаргуудаар тэд гэрээнүүд байгуулдаг.Шүүлт нь, тариан талбайн шан дахь хортой зэрлэг ургамал шиг соёолж байна.

5 Самарийн оршин суугчид Бет-авены тугалаас болж айх болно.Тэндхийн ард түмэн үнэхээр тэр шүтээний төлөө гашуудаж,шүтээний тахилч нар нь түүний төлөө болон тэднээс нэгэнт салж одсон түүний алдрын төлөө уйлалдах болно.

6 Тэр зүйл нь өөрөө алба гувчуур болж Ассири уруу Иареб хаан уруу аваачигдана.Ефраим ичгүүрт баригдан, Израиль нь өөрийн зөвлөгөөнөөс болж ичгүүрийг хүртэнэ.