1 Ефраим салхиар хооллон, үргэлж дорнын салхийг мөшгөдөг.Тэр заль мэх ба хүчирхийллийг олшруулна.Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөж байна.
2 ЭЗЭН бас Иудатай маргалдаж, Иаковыг өөрийнх нь замуудын дагуу шийтгэнэ.Тэр түүний үйлдлүүдийн дагуу түүнд эргүүлэн төлөх болно.
3 Хэвлийд байхдаа тэр ахыгаа өсгийнөөс нь барьж,өсөн том болсны дараа Бурхантай тэмцэлдсэн.
4 Тийм ээ, тэр тэнгэр элчтэй барилдан ноёрхсон.Тэрээр уйлан Түүний тааллыг хайсан.Тэр Түүнийг Бетелд олоод тэнд Тэр бидэнтэй ярьсан.
5 Тэр нь ЭЗЭН, түмэн цэргийн Бурхан юм.Түүний нэр бол ЭЗЭН билээ.