1 Ефраимыг ярихад хүмүүс чичирч байв.Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн боловч Баалыг шүтсэнээр тэрээр бурууг үйлдэж үхсэн юм.
2 Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж,өөрсдөдөө зориулан мөнгөөр цутгамал хөргүүдийг хийдэг.Чадварлаг урласан шүтээнүүд дархдын гар урлал байх боловчТэд тэдэнд “Тахил өргөж байгаа хүн тугалуудыг үнсэг” гэжээ.
3 Тэгэхээр тэд өглөөний манан шиг,удахгүй алга болдог шүүдэр шиг,үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг, яндангаас гарах утаа шиг байх юм.
4 Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсаар байсан.Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдээгүй байсан.Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.
5 Цөлд, ган гачигтай газарт Би чамайг халамжилсан.