Хосеа 14:3-9 АБ2004

3 Ассири нь биднийг аврахгүй, бид морь унахгүй.Бид гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин хэлэхгүй. Учир нь өнчин хүүхдүүд Таны дотор өршөөлийг олдог”.

4 Би тэдний урвалтыг эмчилж, тэднийг чөлөөтэйгөөр хайрлана.Учир нь Миний уур хилэн тэднээс холдсон юм.

5 Би Израильд шүүдэр шиг байх болно.Тэр сараана цэцэг шиг дэлбээлэн, Ливаны хуш мод шиг үндэслэнэ.

6 Түүний мөчрүүд нь нахиалж, түүний гоо үзэсгэлэн нь чидун мод шиг,түүний анхилуун үнэр нь Ливаны хуш мод шиг болно.

7 Түүний сүүдэрт амьдрагсад нь дахин үр тариаг ургуулан,усан үзмийн мод шиг цэцэглэх болно.Түүний алдар нэр нь Ливаны усан үзмийн дарс шиг байх болно.

8 Ефраим аа, Би шүтээнүүдтэй ямар хамаатай вэ?Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ.Би бол саглагар нарстай адил юм. Надаас чиний үр жимс гарна.

9 Ухаантай хэн боловч эдгээр зүйлсийг ойлго.Гярхай нэгэн эдгээрийг мэдэг.Учир нь ЭЗЭНий замууд зөв юм.Шударга зөв нь түүгээр алхаж, харин нүгэлтнүүд түүнд бүдрэх болно.