1 Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун.Учир нь ЭЗЭНд энэ газрын оршин суугчдын эсрэг зарга байна.Яагаад гэвэл энэ газарт итгэмжит байдал, энэрэл, эсвэл Бурханыг мэдэх мэдлэг алга.
2 Энд хараал, заль мэх, аллага, хулгай ба садар самуун байна.Тэд хүчирхийллийг хөлсөлж байна.Ингэснээр цус урсгалт цус урсгалтыг дагалдах юм.
3 Тийм учраас газар нь гашуудаж,тэнд амьдрагч хүн бүр хээрийн араатнууд, огторгуйн шувуудтай хамт доройтож,далайн загаснууд бас алга болж байна.
4 Гэсэн ч хэн ч бурууг бүү олог, хэн ч бүү зэмлэг.Учир нь чиний ард түмэн тахилчтай тэмцэлдэж байгаа хүмүүс мэт юм.
5 Тиймээс чи өдрөөр бүдэрч, эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно.Би чиний эхийг устгана.