1 Тахилч нар аа, үүнийг сонс!Израилийн гэр ээ, анхаарал тавигтун!Хааны гэр ээ, сонсогтун! Учир нь шүүлт нь та нарт хэрэгжих болно.Яагаад гэвэл та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор байжээ.
2 Босогчид завхралдаа гүн орсон боловч Би тэднийг бүгдийг нь жанчих болно.
3 Би Ефраимыг мэддэг бөгөөд Израиль Надаас нуугдаж чадахгүй.Одоо Ефраим аа, чи биеэ үнэлсэн, Израиль өөрийгөө бузарласан.
4 Тэдгээрийн үйлдэл нь тэднийг өөрсдийнхөө Бурхан уруу эргэн явахыг зөвшөөрөхгүй.Учир нь завхайрлын сүнс тэдний дотор байгаа.Тэд ЭЗЭНийг мэддэггүй.