1 Уруулдаа бүрээг ойртуул!Тэд Миний гэрээг зөрчиж, Миний хуулиас урвасан учир ЭЗЭНий гэрийн эсрэг дайснууд бүргэд мэт ирж байна.
2 Тэд Над уруу “Миний Бурхан, Израилийнх болох бид Таныг мэднэ” гэж хашхирч байна.
3 Израиль нь сайнаас татгалзсан. Дайсан тэднийг хөөх болно.
4 Тэд хаадыг залсан ч Надаас гарсангүй.Тэд ноёдыг томилсон ч, Би үүнийг мэдсэнгүй.Өөрсдийн мөнгө, алтаар өөрсдөдөө зориулж шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.
5 Самари аа, Тэр та нарын тугалыг хүлээн зөвшөөрөхгүй,“Миний уур тэдний эсрэг шатна” хэмээсэн.Тэд хэдий хүртэл ариусах чадваргүй байх вэ?
6 Энэ нь хүртэл Израилиас гарсан билээ!Дархан үүнийг хийсэн болохоор энэ бол Бурхан биш.Үнэхээр Самарийн тугал нь бутран эвдрэх болно.