1 Иудагийн хаад болох Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын Микад ирсэн ЭЗЭНий үг. Үүнийг тэр Самари болон Иерусалимын талаар харсан.
2 Ард түмнүүд ээ, та нар бүгд сонсоцгоо!Дэлхий хийгээд түүнд багтдаг бүгд ээ, сонсогтун!Эзэн БУРХАН та нарын эсрэг гэрчилнэ.Эзэн Өөрийн ариун сүмээс,
3 Үзэгтүн, ЭЗЭН Өөрийн ариун газраас гарч ирж байна.Тэр доош буун, дэлхийн өндөр газрууд дээр гишгэчих болно.
4 Түүний дор уулс нь хайлж, хөндий талууд хуваагдах нь Галын өмнөх лав мэт хайлан урсаж,эгц газраар доош цутгах ус мэт байна.