Мика 2:3-9 АБ2004

3 Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Үзэгтүн, Би энэ ургийн эсрэг нэгэн гамшиг төлөвлөж байна.Үүнээс та нар хүзүүгээ зайлуулж чадахгүй.Та нар ихэмсгээр алхахгүй.Юу гэвэл энэ нь ёрын цаг байх болно.

4 Тэр өдөр тэд та нарын эсрэг доог тохуу хийж,гашуун эмгэнэлийг дуулж«Бид бүрмөсөн устгагдлаа.Тэр миний ард түмний хувийг сольдог.Тэр надаас үүнийг хэрхэн зайлуулдаг билээ!Тэр бидний талбайнуудыг урвагчдад хувь болгон тараав».

5 Тийм учраас ЭЗЭНий чуулганд шодож,та нарын төлөө хэмжүүр сунгах хэн ч байхгүй.

6 «Бүү эш үзүүл» гэж тэд ярьдаг.«Эдгээр зүйлийн талаар бүү эш үзүүл,ичгүүр биднийг нөмрөхгүй» гэж тэд ярьдаг.

7 “Иаковын гэр ээ, энэ нь«ЭЗЭНий Сүнс тэвчээргүй юу?Эдгээр нь Түүний үйлдлүүд үү?» гэж хэлэгдэх ёстой байсан уу?Зөв шулуун алхаж буй нэгэнд Миний үгс сайныг үйлддэг биш үү?

8 Саяхан Миний ард түмэн дайсан мэт боссон билээ.Дайнаас буцаж ирсэн болон хажуугаар ажиггүй өнгөрөгчдөөс чи дээл хувцсыг нь тайчдаг.

9 Миний ард түмний эмэгтэйчүүдийг бүгдийг нь та нар тааламжит гэрээс нь хөөж гаргадаг.Миний сүр жавхланг хүүхдүүдээс нь та нар үүрд авдаг.