Мика 2:5-11 АБ2004

5 Тийм учраас ЭЗЭНий чуулганд шодож,та нарын төлөө хэмжүүр сунгах хэн ч байхгүй.

6 «Бүү эш үзүүл» гэж тэд ярьдаг.«Эдгээр зүйлийн талаар бүү эш үзүүл,ичгүүр биднийг нөмрөхгүй» гэж тэд ярьдаг.

7 “Иаковын гэр ээ, энэ нь«ЭЗЭНий Сүнс тэвчээргүй юу?Эдгээр нь Түүний үйлдлүүд үү?» гэж хэлэгдэх ёстой байсан уу?Зөв шулуун алхаж буй нэгэнд Миний үгс сайныг үйлддэг биш үү?

8 Саяхан Миний ард түмэн дайсан мэт боссон билээ.Дайнаас буцаж ирсэн болон хажуугаар ажиггүй өнгөрөгчдөөс чи дээл хувцсыг нь тайчдаг.

9 Миний ард түмний эмэгтэйчүүдийг бүгдийг нь та нар тааламжит гэрээс нь хөөж гаргадаг.Миний сүр жавхланг хүүхдүүдээс нь та нар үүрд авдаг.

10 Босож, явагтун!Шаналгаат сүйрэл, сүйрэл авчирдаг бузар байдлын улмаас энэ нь амрах газар биш ажээ.

11 Хэрвээ салхи хийгээд худал хуурмагийн хойноос алхаж буй хүн худал ярьж,«Би та нарт дарс болоод нэрмэл архины талаар ярина» гэж хэлсэн бол,тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болно.