Мика 3:1-7 АБ2004

1 Тэгээд би ийнхүү хэлэв.“Иаковын тэргүүлэгч нар болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо сонсоцгоо!Шударга ёсыг та нар мэдэх ёсгүй гэж үү?

2 Та нар сайныг үзэн ядаж, мууг хайрлан,тэдний арьсыг нь хуулж, яснаас нь махыг нь салгадаг бөгөөд

3 Миний ард түмний махыг идэж,тэдний арьсыг нь хуулан,тэдний ясыг нь хугалж,тогоонд болон саванд мах болгон тэднийг хэрчдэг”.

4 Тэгээд тэд ЭЗЭН уруу хашхирах боловч Тэр тэдэнд хариулахгүй.Оронд нь тэр үед Тэрээр Өөрийн нүүрийг тэднээс нууна.Учир нь тэд муу үйлс хийжээ.

5 Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна.Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа “Амар амгалан” гэж хариулдаг.Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг тэд ариун дайн зарладаг.

6 Тийм учраас энэ нь та нарт үзэгдэлгүй шөнө,мэргэ төлөггүй харанхуй болно.Нар эш үзүүлэгчид дээр шингэж,өдөр нь тэднийг бүрхэх харанхуй болно.

7 Үзмэрчид гутамшиг болж,мэргэчид ичих болно.Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул тэд үнэхээр бүгд амаа таглах болно.