Мика 4:1-5 АБ2004

1 Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон,толгодын дээгүүр өргөгдөнө.Ард түмнүүд түүн уруу цутгана.

2 Олон үндэстнүүд ирээд,“Ирцгээ! ЭЗЭНий уул болон Иаковын Бурханы өргөө уруу явцгаая.Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замуудын тухай сургаж,бид Түүний жимээр алхах юм” гэцгээнэ.Учир нь Сионоос хууль гарч,ЭЗЭНий үг ч Иерусалимаас гарна.

3 Тэр олон ард түмний хоорондохыг шүүж,хүчирхэг, холын үндэстнүүдэд зориулан шийдвэрийг гаргах болно.Тэгээд тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана.Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөддахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.

4 Хүн тус бүр өөрийн усан үзмийн болон инжрийн модны дор сууна.Тэднийг айлгах ямар ч хүнгүй болно.Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий ам айлдав.

5 Хэдийгээр бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч бидний хувьд,бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана.