Мика 5:1-5 АБ2004

1 Цэргийн бүлгүүдийн охин оо, өөрсдийгөө цэргийн бүлгүүд болгож цуглуул.Тэд биднийг бүсэлсэн.Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадах болно.

2 Харин Бетлехем Ефрата аа,хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч,Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно.Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”.

3 Тийм учраас төрүүлэхээр өвдөж буй эмэгтэй нь хүүхдээ төрүүлэх цаг хүртэл тэднийг Тэр өгөх болно.Тэгээд Түүний үлдсэн ах дүүс нь Израилийн хөвгүүд уруу буцах болно.

4 Тэр босож, ЭЗЭНий хүчээр,Өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийн сүр жавхлангаар Өөрийн хонин сүргээ хариулах болно.Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл агуу байх учраас тэд амар тайван амьдрах болно.

5 Тэгээд энэхүү Нэгэн нь энх амгалан байх болно.Ассиричууд манай газар нутгийг эзлэхэд,манай бэхлэлтүүд дээр тэр гишгэчихэдбид түүний эсрэг долоон хоньчин, найман удирдагчдыг босгох болно.