Мика 5:4-10 АБ2004

4 Тэр босож, ЭЗЭНий хүчээр,Өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийн сүр жавхлангаар Өөрийн хонин сүргээ хариулах болно.Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл агуу байх учраас тэд амар тайван амьдрах болно.

5 Тэгээд энэхүү Нэгэн нь энх амгалан байх болно.Ассиричууд манай газар нутгийг эзлэхэд,манай бэхлэлтүүд дээр тэр гишгэчихэдбид түүний эсрэг долоон хоньчин, найман удирдагчдыг босгох болно.

6 Тэд Ассирийн газар нутгийг илдээр,Нимродын газар нутгийг үүдэн дээр нь хариулах болно.Ассири манай нутгийг довтолж, нутаг дэвсгэрийг минь талхлахадТэр биднийг түүнээс аврах болно.

7 Иаковын үлдэгсэд нь олон ард түмний дунд ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт,ургамал ногоон дээр орох бороо мэт байх болно.Бороо нь хүнийг хүлээдэггүй,эсвэл хүмүүний хөвгүүдийн төлөө саатдаггүй юм.

8 Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмнүүдийн дундойн араатнуудын дундах арслан,хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно.Тэрээр явахдаа доош дэвсэж, урдаг бөгөөд түүнээс аварч чадах хэн ч байхгүй.

9 Чиний гар дайснуудынхаа эсрэг өргөгдөж,бүх дайсан чинь таслагдах болно.

10 ЭЗЭН тунхаглаж байна.“Тэр өдөр Би та нарын дундаас морьдыг чинь тасалж,тэрэгнүүдийг чинь устгах болно.