Мика 5:7-13 АБ2004

7 Иаковын үлдэгсэд нь олон ард түмний дунд ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт,ургамал ногоон дээр орох бороо мэт байх болно.Бороо нь хүнийг хүлээдэггүй,эсвэл хүмүүний хөвгүүдийн төлөө саатдаггүй юм.

8 Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмнүүдийн дундойн араатнуудын дундах арслан,хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно.Тэрээр явахдаа доош дэвсэж, урдаг бөгөөд түүнээс аварч чадах хэн ч байхгүй.

9 Чиний гар дайснуудынхаа эсрэг өргөгдөж,бүх дайсан чинь таслагдах болно.

10 ЭЗЭН тунхаглаж байна.“Тэр өдөр Би та нарын дундаас морьдыг чинь тасалж,тэрэгнүүдийг чинь устгах болно.

11 Танай нутгийн хотуудыг Би тастаж,та нарын бүх бэхлэлтийг нураах болно.

12 Гараас чинь бүх илбэ шидийг тастаж,та нар цаашид мэргэчидгүй болно.

13 Би та нарын сийлмэл хөргүүдийг,та нарын дундаас нандин баганануудыг тастах болно.Тийнхүү та нар цаашид гарынхаа бүтээлд бөхийхөө болино.