Мика 7:8-14 АБ2004

8 Дайсан минь, надаас болж бүү баяс!Хэдийгээр би унавч, босох болно.Хэдийгээр би харанхуйд амьдравч ЭЗЭН миний гэрэл юм.

9 Би Түүний эсрэг нүгэл үйлдсэн тулТэрээр миний хэргийг өмгөөлж,миний төлөө шударга ёсыг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно.Тэр намайг гэрэлд гаргана.Тэгээд би Түүний зөв шударгыг харах болно.

10 Тэгээд миний дайсан харж,“Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж надад хэлсэн хүнийг ичгүүр нөмрөх болно.Миний нүд түүнийг харж,тэр үед тэрээр гудамжны шавхай мэт доор гишгэгдэх болно.

11 Энэ нь хана хэрмээ барих өдөр болно.Тэр өдөр чиний хил хязгаар өргөсөх болно.

12 Энэ нь Ассири болон Египетийн хотуудаас,Египетээс Евфрат хүртэл,далайгаас далай хүртэл,уулаас уул хүртэл тэд чам уруу ирэх өдөр болно.

13 Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж дэлхий эзгүйрнэ.

14 Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Өөрийн очирт таягаараа хариулаач.Тэд үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог.