1 Тараан бутраагч нэгэн чиний эсрэг хүрч ирлээ.Цайзаа хамгаал, замыг ажигла.Ууцаа бэхэлж, өөрийн бүх хүчээ хураа.
2 Учир нь сүйтгэгчид тэднийг сүйтгэсэн ч,тэдний усан үзмийн модны мөчрүүдийг хугалсан ч,ЭЗЭН Иаковын сүр хүчийг Израилийн сүр хүч шиг сэргээх болно.
3 Түүний хүчит эрсийн бамбайнууд нь улаан өнгөтэй,дайчид нь час улаан өнгөөр хувцасласан.Түүнийг жагсаалд гарахаар бэлтгэх өдөрт тэрэгнүүд нь гангийн галд хучигдсан.Нарсан жаднууд найгаж байна.
4 Тэрэгнүүд нь гудамжнуудаар галзууран уралдаж,тэд талбайнуудаар зэрлэгээр давхилдана.Тэдний дүр төрх нь бамбарууд мэт,тэд цахилах гялбаанууд мэт нааш цааш цахилж байна.