Нахум 2:3-9 АБ2004

3 Түүний хүчит эрсийн бамбайнууд нь улаан өнгөтэй,дайчид нь час улаан өнгөөр хувцасласан.Түүнийг жагсаалд гарахаар бэлтгэх өдөрт тэрэгнүүд нь гангийн галд хучигдсан.Нарсан жаднууд найгаж байна.

4 Тэрэгнүүд нь гудамжнуудаар галзууран уралдаж,тэд талбайнуудаар зэрлэгээр давхилдана.Тэдний дүр төрх нь бамбарууд мэт,тэд цахилах гялбаанууд мэт нааш цааш цахилж байна.

5 Тэр өөрийнхөө сурвалжтнуудыг санадаг байна.Тэд алхаан дундаа бүдэрч, хана хэрэм уруу нь яарцгаан, бүслэлтийн хаалт босгоно.

6 Голуудын дааман хаалганууд нээлттэй байх бөгөөд орднууд сүйрчээ.

7 Бүх юм шийдэгдсэн.Түүнийг нүцгэлж, авч одсон ажээ.Түүний шивэгчид цээжээ дэлдэж, тагтаа дуугарах мэт ёолно.

8 Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид усан цөөрөм мэт байсан боловчодоо тэд зугтаж байна.“Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.

9 Мөнгийг олзол, алтыг олзол.Учир нь хүсүүштэй зүйлсийн төрөл бүрээс бүрдсэн баялаг эрдэнэст хэмжээ хязгаар ер алга.