4 Энэ бүхэн нь янхны завхай тачаалаас,илбэчдийн нууц амраг, дур булаам нэгнээс болсон юм.Тэр өөрийн янхандалтаар үндэстнүүдийг худалдаж мөн ард түмнүүдийг ид шидээр татдаг.
5 “Харагтун, Би чиний эсрэг байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.“Би чиний банзлуудыг нүүрэнд чинь хүртэл сөхөж,чиний нүцгэн байдлыг үндэстнүүдэд,чиний ичгүүрийг хаанчлалуудад үзүүлэх болно.
6 Би чиний дээр бузар юмыг хаяж, чамайг олиггүй болгоно.Чамайг үзвэр мэт тавих болно.
7 Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан,«Ниневе сүйтгэгдсэн!Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ.Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?”.
8 Усаар хүрээлэгдэн,Нил мөрний дэргэд байрласан Но-амоноос чи илүү дээр гэж үү?Гол нь түүний цайз болж, далай нь түүний хана байсан.
9 Етиоп болон Египет түүний хэмжээ хязгааргүй хүч чадал нь байсан.Пут, Лубим нар түүний туслагчдын дунд байсан.
10 Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан.Мөн гудамж бүрийн эхэнд түүний балчир хүүхдүүдийг хэмхэртэл чулуудсан.Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж,бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.