Нахум 3:6-12 АБ2004

6 Би чиний дээр бузар юмыг хаяж, чамайг олиггүй болгоно.Чамайг үзвэр мэт тавих болно.

7 Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан,«Ниневе сүйтгэгдсэн!Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ.Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?”.

8 Усаар хүрээлэгдэн,Нил мөрний дэргэд байрласан Но-амоноос чи илүү дээр гэж үү?Гол нь түүний цайз болж, далай нь түүний хана байсан.

9 Етиоп болон Египет түүний хэмжээ хязгааргүй хүч чадал нь байсан.Пут, Лубим нар түүний туслагчдын дунд байсан.

10 Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан.Мөн гудамж бүрийн эхэнд түүний балчир хүүхдүүдийг хэмхэртэл чулуудсан.Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж,бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.

11 Та нар ч мөн согтож, нуугдан,дайснаас хоргодох газрыг хайх болно.

12 Та нарын бүх бэхлэлт бол боловсорсон жимстэй инжрийн мододтой адил юм.Тэднийг сэгсрэхэд л тэд идэгчийн аманд унадаг.