3 Наран доор ажиллагч хүмүүний бүх хөдөлмөрийн үр ашиг нь юу вэ?
4 Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр байвчДэлхий ертөнц үүрд үлддэг.
5 Түүнчлэн нар мандсаар, жаргасаар,Хаанаас манддаг тэр л газар уруугаа яарсаар байх ажээ.
6 Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж,Улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу.
7 Бүх гол далайд цутгавч, далай нь дүүрдэггүй.Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг.
8 Хүн үүнийг хэлэхийн аргагүй бүх зүйл залхмаар юм.Нүд харснаараа ханасангүй, чих сонссоноороо дүүрсэнгүй.
9 Юу байсан, тэр нь байх болно.Юу хийгдэж байсан, тэр мөн л хийгдэх болно.Иймээс наран доор шинэ юм юу ч алга.