6 Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж,Улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу.
7 Бүх гол далайд цутгавч, далай нь дүүрдэггүй.Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг.
8 Хүн үүнийг хэлэхийн аргагүй бүх зүйл залхмаар юм.Нүд харснаараа ханасангүй, чих сонссоноороо дүүрсэнгүй.
9 Юу байсан, тэр нь байх болно.Юу хийгдэж байсан, тэр мөн л хийгдэх болно.Иймээс наран доор шинэ юм юу ч алга.
10 Хэн нэг нь ямар нэг юмыг“Үүнийг хараач, энэ шинэ зүйл байна” гэж магад.Тэр нь хэдийн биднээс өмнө байсан зүйл юм.
11 Өнийн юмс дурсагдахгүй,хожим болох юмс ч ирэх үеийнхний санаанд үл үлдмой.
12 Би болбоос Номлогч, Иерусалим дахь Израилийн хаан байсан.