9 Юу байсан, тэр нь байх болно.Юу хийгдэж байсан, тэр мөн л хийгдэх болно.Иймээс наран доор шинэ юм юу ч алга.
10 Хэн нэг нь ямар нэг юмыг“Үүнийг хараач, энэ шинэ зүйл байна” гэж магад.Тэр нь хэдийн биднээс өмнө байсан зүйл юм.
11 Өнийн юмс дурсагдахгүй,хожим болох юмс ч ирэх үеийнхний санаанд үл үлдмой.
12 Би болбоос Номлогч, Иерусалим дахь Израилийн хаан байсан.
13 Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би өөрийн оюун ухааныг зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн ёрын бэрх үүрэг байв.
14 Би наран доор хийгддэг бүхнийг үзсэн бөгөөд үзтэл энэ бүхэн нь хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ.
15 Муруй нь тэгширч чадахгүй, байхгүй юмыг ч тоолох аргагүй билээ.