1 Хүнд өдрүүд ирж “Энэ амьдралд жаргал үзсэнгүй” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун.
2 Тэр үед нар, гэрэл, сар, одод харанхуйлан борооны дараа үүлс эргэн хургадаг.
3 Орон гэрээ хамгаалдаг байсан эр чадал нь хумигдаж, салганадаг болж, цөөхөн хэдэн шүднүүд нь үүрэггүй хоцорч, чи цонхоор харж, уйтгарт автагдах цаг ирнэ.
4 Хаалганы цаадахыг сонсохоо больж, гурилын тээрмийн дуу таны хувьд чимээгүй болж, тахиа донгодоход сэрэх авч, шувуудын жиргээнийг та үл сонсох болно.