Номлогчийн Үгс 2:5-11 АБ2004

5 Би өөртөө цэцэрлэг, бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгасан.

6 Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө зориулж усан сан байгуулсан.

7 Би эрэгтэй, эмэгтэй боолууд худалдаж авсан ба мөн унаган боолууд ч бас бий. Надаас өмнө Иерусалимд байсан бүгдээс илүү их мал сүргийг би эзэмшиж байв.

8 Би бас өөртөө алт, мөнгө хийгээд хаад болон нутгуудаас эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба эр хүний зугаа болох олон татвар эмс надад байв.

9 Ингэж надаас өмнө Иерусалимд байгсдаас би хол давж, үлэмж баян болсон төдийгүй мэргэн ухаан ч бас надад байна.

10 Миний нүд хүсэмжилж буй бүгдээс би татгалзсангүй. Ямар ч цэнгэл тааламжаас би өөрийгөө татаж байсангүй. Учир нь зүрх минь миний хөдөлмөр бүрд баяссан юм. Энэ л миний бүх л хөдөлмөрийн шан харамж ажээ.

11 Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ, бас өөрийн чармайн хийсэн хөдөлмөрийг эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил байв. Наран доор түүний ашиг алга.