6 Эрж олох хийгээд алдаж асгах цаг,Хадгалах хийгээд хаях цаг,
7 Урах хийгээд оёх цаг,Дуугүй байх хийгээд ярих цаг,
8 Хайрлах хийгээд үзэн ядах цаг,Дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ.
9 Хийж байгаа хөдөлмөрөөс нь ажил хийгчид ямар ашиг байна вэ?
10 Бурханаас миний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан.
11 Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ.
12 Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн.