Номлогчийн Үгс 4:10-16 АБ2004

10 Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөхрөө босгоно. Харин ганцаар байгч унахын цагт түүнийг босгох хүн үгүй тул хөөрхийлөлтэй.

11 Түүнчлэн хэрэв хоёулаа хамтдаа хэвтэх аваас дулаахан байдаг бол харин ганцаараа хэрхэн дулаацах билээ?

12 Гоонь хүнийг хэн нэгэн нь дийлж чадах бөгөөд хоёул байх аваас түүнийг няцааж чадна. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй.

13 Сануулгыг хэрхэн хүлээн авахыг мэдэхээ байсан тэнэг хөгшин хаанаас хэдий ядуу ч ухаантай залуу нь дээр буюу.

14 Хэдийгээр тэр залуу мөнөөх хааны гүрэнд ядуу төрсөн ч, тэрээр шоронгоос гарахдаа хаан болдог юм.

15 Түүнийг залгамжлагч хоёр дахь залуугийн талд наран доорх амьдрагсад бүгд бөөгнөрөхийг би харсан.

16 Тэдний өмнө байсан бүх хүнд хязгаар байхгүй. Харин хожим ирэгсэд нь мөнөөх залууг таашаахгүй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил болой.