Номлогчийн Үгс 4:3-9 АБ2004

3 Гэвч наран доор хийгддэг бузар үйлийг хэзээ ч хараагүй, эсвэл амьгүй төрсөн нэгэн нь мөнөөх хоёроосоо ч илүү дээр аж.

4 Аливаа үйлс дэх хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдог. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.

5 Тэнэг хүн гараа хумхин, өөрийнхөө махыг иднэ.

6 Хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг л гар дүүрэн сул амарч байсан нь дээр.

7 Дараа нь би наран доор дахин нэг хоосныг үзэв.

8 Хөвгүүнгүй, дуугүй, татлаа түлхээгүй нэгэн эр байсан бөгөөд түүний хөдөлмөрт эцэс төгсгөл гэж алга байв. Түүний нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. “Би хэний төлөө хөдөлмөрлөж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?” гэж асууж байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй алба мөн.

9 Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно.