1 Наран доор миний харсан бузар булай нь хүмүүсийн дунд түгээмэл аж.
2 Хүсэл мөрөөдлөөс нь юу ч дутаалгүйгээр Бурхан хүнд эд баялаг, хөрөнгө мөнгө, нэр алдрыг өгдөг боловч тэдгээрийг эзэмших эрхийг үл өгөх ба харин харь хүн түүнийг нь идэх аж. Энэ нь хоосон бөгөөд маш зовлонтой хэрэг мөн.
3 Хэрэв хүн зуун хүүхдийн эцэг болоод олон жил амьдраад, улмаар цаашид амьдарсаар байвч сэтгэл нь сайн юманд цадаагүй, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол би “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж хэлнэ.
4 Учир нь тэр дэмий ирээд л харанхуй уруу одсон, нэр алдар ч үгүй нэгэн болой.
5 Тэр хэзээ ч нарыг үзэлгүй, юу ч мэдэлгүй оджээ. Энэ нь түүнээс илүү дээр аж.
6 Гэтэл өөр хүмүүс хоёр мянган жил амьдарсан ч, сайн сайханд сэтгэл нь үл ханах аваас тэд бүгдээрээ нэг л газар уруу явдаггүй гэж үү?