1 Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр,Төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр буюу.
2 Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу очсон нь дээр.Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөдАмьд байгсад нь үүнийг зүрхэндээ авдаг юм.
3 Инээснээс уйлсан нь дээр.Учир нь царай нь гунигтай байвч,Зүрх нь жаргалтай байж болох буюу.
4 Ухаантны зүрх гашуудагсдын оромжинд,Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт байх аж.