10 “Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?” гэж бүү хэл.Ингэж асуух нь цэцэн ухааных биш.
11 Өвлөгддөг мэргэн ухаан нь эрхэм бөгөөдНарыг харагчдад үнэтэй буюу.
12 Мөнгө бол хамгаалалт адил, мэргэн ухаан ч хамгаалалт юм.Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой.
13 Бурханы ажлыг эргэцүүлэгтүн.Түүний муруйлгасныг хэн шулуун болгох чадалтай билээ.
14 Азтай өдрүүддээ аз жаргалтай бай,Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод.Аль алийг нь Бурхан бий болгодог тул үгүйсгэх нь хүний хэрэг биш ажээ.
15 Би утгагүй амьдралынхаа туршид юм бүрийг л үзэв. Зөв хүн шударга байдал дотроо үхэж байхад, бузар хүн худал дотроо удаан амьдрах ажээ.
16 Битгий хэт шударга бай, битгий хэт мэргэн бай. Яагаад чи өөрийгөө хөнөөх ёстой юм бэ?