3 Инээснээс уйлсан нь дээр.Учир нь царай нь гунигтай байвч,Зүрх нь жаргалтай байж болох буюу.
4 Ухаантны зүрх гашуудагсдын оромжинд,Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт байх аж.
5 Тэнэгийн дуулахыг сонссоноосУхаант хүний зэмлэлийг сонсох нь дээр.
6 Тэнэгийн инээх нь тогоон доорх гишүү шажигнахын адил бөгөөдЭнэ нь бас л утгагүй.
7 Хавчлага дарамт нь мэргэдийг солиоруулах бөгөөдАлив хахууль нь сэтгэлийг эвддэг ажээ.
8 Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж.Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм буюу.
9 Уур тэнэгийн цээжинд оршдог учраасУурлах сэтгэлийг бүү урьтал болго.