7 Хавчлага дарамт нь мэргэдийг солиоруулах бөгөөдАлив хахууль нь сэтгэлийг эвддэг ажээ.
8 Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж.Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм буюу.
9 Уур тэнэгийн цээжинд оршдог учраасУурлах сэтгэлийг бүү урьтал болго.
10 “Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?” гэж бүү хэл.Ингэж асуух нь цэцэн ухааных биш.
11 Өвлөгддөг мэргэн ухаан нь эрхэм бөгөөдНарыг харагчдад үнэтэй буюу.
12 Мөнгө бол хамгаалалт адил, мэргэн ухаан ч хамгаалалт юм.Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой.
13 Бурханы ажлыг эргэцүүлэгтүн.Түүний муруйлгасныг хэн шулуун болгох чадалтай билээ.