1 Юмсын учгийг тайлж, мэддэг мэргэн ухаантантай хэн адил юм бэ? Хүний мэргэн ухаан л хүний нүүрийг нь гэрэлтүүлж, баргар дүрийг нь өөрчлөх ажээ.
2 “Бурханы өмнө нэгэнт өргөсөн тангараг бий тул хааны зарлигийг сахигтун!” гэж би хэлнэ.
3 Түүнийг орхих гэж бүү яар. Бузар хэрэгт бүү эвс. Учир нь тэр юу хүссэнээ хийх болно.
4 Хааны зарлиг байгаагаас хойш эрх мэдэл байгаа. “Та юу хийж байна?” гэж түүнд хэн хэлэх юм бэ?
5 Хааны зарлигийг сахигч нь айдас түгшүүргүй амьдардаг. Учир нь мэргэн зүрх зохист цаг ба ёс дүрмийг мэддэг ажээ.
6 Учир нь алив юманд зохист цаг ба ёс дүрэм байх атал хүн өөрөө түүнээс үлэмж нэрвэгдэх ажээ.