Номлогчийн Үгс 9:3-9 АБ2004

3 Наран доорх бүх юмсад буюу бүх хүнд нэг л хувь зохиол байдаг нь бузар юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох ажээ.

4 Үхсэн арслангаас амьд нохой дээр байдаг нь гарцаагүй. Амьд байгсдын дунд байгаа хэнд ч гэсэн найдлага бий.

5 Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй. Учир нь тэдний нэр мартагдах болно.

6 Тэдний хайр, хорсол, атаа жөтөө хэдийн мөхөж, наран доор хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцох бөлгөө.

7 Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, өөрийн талхыг хөгжилтэйгөөр ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!

8 Цаг үргэлжид хувцас тань цагаан байг, толгой дээр чинь үргэлж тос байг.

9 Наран доор Түүний чамд өгсөн утгагүй амьдралынхаа бүх л өдрүүдэд өөрийн хайрт эмэгтэйтэй жаргалтайгаар амьдрагтун. Энэ нь наран доорх чиний хөдөлмөр болон амьдралд чинь чамд шагнал болно.