1 Обадиагийн үзэгдэл.Эзэн БУРХАН Едомын тухай ийнхүү айлдав.Бид ЭЗЭНээс мэдээ сонссон ба үндэстнүүдийн дунд илгээгдсэн элч“Босогтун, түүний эсрэг тулалдаанд гарцгаая” гэж зарлав.
2 “Харагтун, Би чамайг үндэстнүүдийн дунд өчүүхэн болгоно.Чи үлэмж басамжлагдсан.
3 Хадны ан цав болон өөрийн орших газрын өндөрлөгт амьдардаг чамайг зүрхний чинь ихэрхэл хуурчээ.Чи зүрхэндээ «Хэн намайг газарт буулгах вэ?» гэдэг.
4 Чи бүргэд мэт өндөрт барьж,оддын дунд үүрээ зассан ч тэндээс Би чамайг доош буулгана” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.