Рут 4:8-14 АБ2004

8 Тэгээд өвийг золигч нь Боазд—Чи өөртөө үүнийг золин авагтун хэмээн өгүүлээд шаахайгаа тайлав.

9 Тэгтэл Боаз ахлагчид хийгээд хамаг ардад—Өнөөдөр би Наомийн гараас Елимелех болон Хилион, Махлон нарт харьяалагдах бүхнийг худалдан авсны гэрч нар нь та нар юм.

10 Бас нас барсан хүний нэрийг өвд нь үлдээхийн тулд би Махлоны бэлэвсэн эхнэр Моаб эмэгтэй Рутыг өөрийн эхнэр болгон авав. Ингэснээр нас барсан хүний нэр нь ах дүү нараасаа болон төрсөн газрынхаа хашаанаас таслагдахгүй юм. Өнөөдөр та нар гэрч нар гэв.

11 Хашаан дотор байсан бүх ардууд болон ахлагчид—Бид гэрч нар мөн. Чиний гэрт орж ирж буй тэр эмэгтэйг ЭЗЭН Израилийн гэрийг босгогч Рахел, Леа хоёрын адил болгох болтугай. Чи Ефратад эд баялаг олж, Бетлехемд алдарших болтугай.

12 Мөн ЭЗЭНий энэ залуу эмэгтэйгээр өгөх үр удмаар дамжуулан гэр чинь Тамараас Иудад төрүүлсэн Перезийн гэр адил болох болтугай гэв.

13 Ингээд Боаз Рутыг авч, тэр эмэгтэй түүний эхнэр болов. Боаз түүн уруу орсонд ЭЗЭН түүнд үр тогтоон өглөө. Тэгээд тэр хүү төрүүлэв.

14 Тэгтэл эмэгтэйчүүд Наомид—Чамайг өнөөдөр өвийг золигчгүйгээр орхиогүй ЭЗЭН магтагдах болтугай! Тэгээд түүний нэр Израильд алдарших болтугай!