1 Давидын хүү Соломон эрх мэдлээ хаант улсдаа бэхжүүлэв. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, түүнийг ихэд өргөмжиллөө.
2 Соломон бүх израильчуудад болон мянгатын, зуутын дарга нарт, шүүгч нарт, бүх Израиль дахь удирдагч, гэрийн тэргүүлэгч бүрд зарлиг буулгав.
3 Тэгээд Соломон бүх чуулганы хамтаар Гибеон дахь шүтээний өндөрлөг уруу явсан бөгөөд учир нь ЭЗЭНий боол Мосегийн цөлд босгосон Бурханы майхан тэнд байжээ.
4 Гэвч Давид гэрээний авдарт зориулан Иерусалимд майхан бариад Бурханы авдрыг Кириат-иеаримаас тийш нь зөөсөн билээ.
5 Хурын ач, Урийн хүү Безалелын хийсэн хүрэл тахилын ширээ нь Гибеон дахь ЭЗЭНий асрын өмнө байлаа. Тиймээс Соломон чуулганы хамт түүнийг зорин очжээ.