1 Ингээд бүх израильчууд Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учраас Рехобоам ч Шехемд очив.
2 Небатын хүү Иеробоам үүнийг сонсоод (учир нь тэрээр Соломон хааны өмнөөс зугтан Египетдээ байв), Египетээс буцаж ирэв.
3 Ингээд тэд хүн илгээж Иеробоамыг дуудуулжээ. Иеробоам ба бүх Израиль ирээд Рехобоамд бараалхахдаа—
4 Таны эцэг бидний буулгыг хүнд болгосон. Тийм учраас одоо бидний дээр тохсон хүнд буулга болон эцгийнхээ бэрх алба, татварыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилнэ гэв.
5 Рехобоам тэдэнд—Гурван өдрийн дараа над уруу дахин ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав.