Шастирын Дэд 11:10-16 АБ2004

10 Зора, Аиалон, Хеброныг босгов. Эдгээр нь Иуда, Бениамин дахь бэхлэгдсэн хотууд юм.

11 Тэр мөн бэхлэлтүүдийг хүчирхэгжүүлэн, тэдгээрийн дотор хүнс, тос, дарсны агуулахуудыг болон түшмэдийг байрлуулжээ.

12 Тэрээр хот бүрийг бамбай, жаднуудаар ханган, асар ихээр хүчирхэгжүүлэв. Ийнхүү Иуда, Бениаминыг тэр барьж байлаа.

13 Үүнээс гадна, бүх Израильд байсан тахилч нар болон левичүүд өөрсдийн бүх бүс нутгаас түүн уруу буцаж ирсэн.

14 Левичүүд өөрсдийн бэлчээр нутаг, эзэмшлүүдээ орхин, Иуда болон Иерусалим уруу ирцгээв. Учир нь Иеробоам болон түүний хөвгүүд тэднийг ЭЗЭНд тахилчаар үйлчлэх үйлчлэлээс нь хасжээ.

15 Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдэд болон өөрийн хийсэн ямаа, тугалын дүрснүүдэд зориулан хувийн тахилч нарыг бий болгов.

16 Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ хандуулсан, Израилийн бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНд тахил өргөхөөр тэднийг даган Иерусалимд ирцгээв.