Шастирын Дэд 11:16-22 АБ2004

16 Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ хандуулсан, Израилийн бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНд тахил өргөхөөр тэднийг даган Иерусалимд ирцгээв.

17 Тэд Иудагийн хаанчлалыг хүчирхэгжүүлэн, гурван жилийн турш Соломоны хүү Рехобоамыг дэмжив. Учир нь тэд гурван жил Давид болон Соломоны замаар замнасан юм.

18 Дараа нь Рехобоам Давидын хүү Иеримотын охин, мөн Иессийн хүү Елиабын охин Абихаилын охин Махалатыг эхнэрээ болгов.

19 Тэрээр түүнд хөвгүүд төрүүлж өгсөн нь Иеуш, Шемариа, Захам нар юм.

20 Түүний дараа Рехобоам Абсаломын охин Маакаг авав. Тэрээр түүнд Абиа, Аттаи, Зиза, Шеломит нарыг төрүүлж өгчээ.

21 Рехобоам бусад бүх эхнэр, татвар эмсээсээ илүүгээр Абсаломын охин Маакад хайртай байв. Рехобоам арван найман эхнэр, жаран татвар эмстэй байсан бөгөөд хорин найман хүү, жаран охидын эцэг болсон юм.

22 Рехобоам Маакагийн хүү Абиаг ах дүүсийнх нь дунд тэргүүн болгон удирдагчаар томилсон бөгөөд түүнийг хаан болгох санаатай байлаа.